МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УЛААНБАДРАХ, ХАТАНБУЛАГ, ХӨВСГӨЛ СУМДАД АЖИЛЛАЛАА
2024.04.11
Орон нутгийн хөгжил

УЛААНБАДРАХ, ХАТАНБУЛАГ, ХӨВСГӨЛ СУМДАД АЖИЛЛАЛАА

Дорноговь аймгийн зарим нутаг дэвсгэрт өвөлжилт, хаваржилт хүндэрч байгаатай холбогдуулан зудын эрсдэлийг бууруулах, хаваржилтыг хүндрэл хохирол багатай даван туулах, хариу арга хэмжээг оновчтой зохион байгуулах зорилгоор улс, аймгийн Онцгой комисс болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хандив тусламжийг сумдад хүргэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна.

2024 оны 04 сарын 05-09 өдрүүдэд УИХ-ын гишүүн Т.Энхтүвшингийн хамт Улаанбадрах, Хатанбулаг, Хөвсгөл сумдад ажиллаж, иргэд, малчиддаа уулзаж, төрөөс хэрэгжүүлж буй зарим бодлого шийдвэрийг танилцуулж, УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэгдэж байгаа хууль тогтоомж, бүсчилсэн хөгжлийн талаар иргэд, малчдад хүргэн ажиллаж, санал хүсэлтийг хүлээн авлаа.

Хатанбулаг суманд шинээр ашиглалтад орж буй 320 хүүхдийн Ерөнхий боловсролын сургуулийн болон сумын Эрүүл мэндийн төвд Халдвартын тасгийн өргөтгөлийн үйл ажиллагаатай танилцлаа.

ШИНЭ МЭДЭЭ