МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Түгжрэл бол дан ганц замын түгжрэлийн асуудал биш энэ бол Эдийн засгийн түгжрэл” юм
2024.05.01
Зам, Тээвэр

“Түгжрэл бол дан ганц замын түгжрэлийн асуудал биш энэ бол Эдийн засгийн түгжрэл” юм

ЯПОН УЛСЫН ПАРЛАМЕНТЫН ГИШҮҮН, ЯПОН-МОНГОЛЫН ПАРЛАМЕНТЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН ВАТАНАБЭ ХИРОМИЧИ БОЛОН БУСАД АЛБАНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ АЛБАН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Нийслэл Улаанбаатар хотын нэн тэргүүний тулгамдсан асуудал бол замын түгжрэл бөгөөд үүнийг шийдэх арга замууд нь Нүхэн гарц/туннел/ хийх, “Метро барьж, байгуулах” томоохон төсөл, арга хэмжээнүүд юм гэдгийг тодотголоо. Энэ төслийн судалгааг 10 жилийн өмнө Жайкагийн олон улсын байгууллагаас хийсэн байдаг ба өнөөдрийг хүртэл энэ арга хэмжээ зөвхөн цаасан дээр л яригдаж ирсэнийг бодит ажил болгож, эхлүүлэх нь нэн тэргүүний асуудал гэдгийг онцлоод

“Түгжрэл бол дан ганц замын түгжрэлийн асуудал биш энэ бол Эдийн засгийн түгжрэл” юм гэдгийг хоёр тал санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрсөн. Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл нь дан ганц Авто машины түгжрэл гэхээс илүүтэйгээр Эдийн засгийн томоохон түгжрэлийг давхар үүсгэж байна. Энэхүү түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулснаар эдийн засгийн эргэлт сайжирч, сэргэх нөхцөл бүрдэх талаар талууд цохон тэмдэглэв.


Японы тал урьсанд талархаж, Япон улсын хөнгөлөлттэй зээлээр барьж байгуулсан Чингис Хаан нисэх онгоцны буудлыг сайшааж, Олон улсын байгууллагын үнэлгээгээр 4 одтой нисэх онгоцны буудлаар шалгарсныг онцлов.

Мөн, Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжиж буй “Нийтийн тээврийн их багтаамжийн метро” төсөл болон бусад томоохон төслүүдийг Япон Улсын Засгийн газраас анхааралтай ажиглаж, цаашид менежментийн болон бусад шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлэхэд бэлэн гэдгээ Японы талаас илэрхийлэв.

ШИНЭ МЭДЭЭ