Дархан хотод ОУ-ын жишигт нийцсэн Шүүхийн барилгын шав тавигдлаа
2025.04.08

Дархан хотод ОУ-ын жишигт нийцсэн Шүүхийн барилгын шав тавигдлаа

Сангийн сайд Б.Жавхлан өчигдөр /2025.04.08/ Дархан-Уул аймагт олон улсын жишигт нийцсэн Шүүхийн барилгын шавыг тавилцлаа.

Барилгын үндсэн гүйцэтгэгчээр “Бүтээлч трейд” ХХК шалгарч, барилгыг 2026 оны 8-р сард ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна. Энэхүү барилга нь зөвлөлдөх тасалгаа бүхий 8 шүүх хуралдааны танхимтай, оролцогч олонтой хэрэг маргаан шийдвэрлэх 105 м.кв талбайтай, нэг шүүх хуралдааны танхимтай, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын 98 ажлын өрөөтэй. 

Түүнээс гадна өмгөөлөгч, прокурор, насанд хүрээгүй этгээдийн, эд мөрийн баримт хадгалах, архив, шүүхийн өрөөнүүд нь тус тусдаа учраас шүүх үйл ажиллагааны стандартад нийцүүлсэн зохион байгуулалтай юм.

Мөн шүүгдэгч, яллагдагч нь түр саатуулах өрөөнөөс эрүүгийн шүүх хуралдааны танхим руу тусдаа орж гарахаар хөдөлгөөнийг зохицуулсан зэрэг нь шүүгчийн хараат бус аюулгүй байдлыг архитектурийн шийдлээр хангахыг зорьсон байна. 

2025 онд улсын хэмжээнд нийт 5 байршилд шүүхийн зориулалттай барилга байгууламж баригдана.