
2025.05.19
С.Бямбацогт: Би 20 настайдаа өөрийнхөө мөнгөөр 69 машин худалдаж авч байсан
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний хүүг орлогоо нотлохыг ард иргэд шаардаж, цаашлаад Ерөнхий сайдыг огцруулахыг шаардсан тайван жагсаал төв талбайд үргэлжилж байгаа билээ. Бид энэ талаарх байр суурийг УИХ-ын гишүүд, бусад сайдаас тодруулж байна.
Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт:
Хүний амьдралд янз бүрийн л алдаа гардаг. Тэр хүүхэд бол насанд хүрсэн хүн шүү дээ. Тиймээс насанд хүрсэн хүний асуудлыг эцэг эхэд нь хамаатуулаад байх зохимжтой биш гэж бодож байна. Мэдээж насанд хүрсэн хүүхэд өөрөө ямар орлогоороо юу хийснээ ирээд тайлбарлана. Тэр тайлбарыг сонссоны дараа хэнийх нь буруу болох нь тодорхой болох байх. Би 20 настай байхдаа өөрийнхөө мөнгөөр 69 автомашин худалдаж аваад, унаж байсан.