Уул уурхайн компаниудад шалгалт хийнэ
2012.04.06

Уул уурхайн компаниудад шалгалт хийнэ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/ Өмнөговь аймгийн төр хувийн хэвшлийн томоохон байгууллагууд хэмжээний шалгалт хийхээр болжээ.Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт хэрэгжиж байгаа уул уурхайн төсөл, Шивээ хүрэн, Гашуун сухайтын хилийн боомтуудын үйл ажиллагаа, аймгийн Боловсрол, соёлын газар, түүх, соёлын үл хөдлөх дурсгал, Эрүүл мэндийн газарт шалгалт хийхээр МХЕГ-аас томилогдсон ажлын хэсэг өчигдөр тус аймгийг зорьлоо. Шалгалтад тус аймагт үйл ажиллагаа явуулж буй “Оюутолгой”, “Тавантолгой”, “Эрдэнэс Таван­толгой”, “Энержи ресурс”, “Хангад эксплорейшн”, “Саусгоби Сэндс” , “Мак”, “Чинхуа Мак”, “ Хүннү Коул”, “ЭНК” компаниуд хамрагдах юм байна.Мөн УИХ, Засгийн газрын тогтоол, Засгийн газартай байгуул­сан гэрээ, Төрийн өмчийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт хийж үнэлэлт дүгнэлт өгөх, өнгөрсөн онд МХЕГ-аас хийсэн шалгал­тын дүнгийн хэрэгжилтийг хянах ажээ.

Онцгойлон Засгийн газрын 311 дүгээр тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалт зохион байгуулах нийтлэг журам”-ын хэрэгжилтэд хяналт тавьж, сургалт зохион байгуулах юм байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.