Г.Баярсайхан: Сонирхлын зөрчилтэй, ёс зүйгүй түшээдийг хэвлэлээр зарлана
2011.05.10

Г.Баярсайхан: Сонирхлын зөрчилтэй, ёс зүйгүй түшээдийг хэвлэлээр зарлана

-Сөрөг хүчингүй парламентад ёс зүйн дэд хорооны шаардлага алга-

 

Хууль тогтоогчидхурлын танхимдаа биебиеэ элдвээр дууданхараах нь ёс мэт болж.Үүнийгээ тайлбарлахдааөөрийн байр сууриаилэрхийлсэн гэх.Хэрэлдэж санал бодлоо хэлнэ гэдэг хачирхалтай.Энэ асуудлыг зохицуулахбүтцийн байгууллагаболох Ёс зүйн дэд хороо элзүйлийг хааж боох алхам чхийхгүй суусаар байна. Магадгүй бүрэн эрх ньхэрэгжих хугацаандгишүүдтэй хариуцлагатооцож чадахгүй байж болох юм. Дээрх асуудлынталаар тус дэд хорооныдарга Г.Баярсайхангишүүнтэй ярилцлаа.


-Хууль тогтоох дээд бай
гууллагын гишүүд хэр ёс зүйтэй гэж бодож байна вэ?

-Онц дүн хэзээ ч тавьж чадахгүй. Парламент өнөөдөр дээд хэмжээнд ёс зүйтэй ажиллан хууль тогтоож байна гэхэд хэцүү шүү дээ. Гэхдээ бүгд яадгаа алдсан, өөртөө ашиг харж, кноп дардаг хүмүүс биш. Ашиг сонирхлын зөрчилд автдаггүй, шударга зарчимч хүн цөөн бий. Бизнесийн ашиг сонирхлынхоо үүднээс үг хэлж, санал оруулж байгаа түшээдийн талаар шүүмжлэлтэй хандахад даанч хүлээн авахгүй юм даа.

-Өнгөрсөн долоо хоногт болсон чуулганы нэгдсэн хуралдаанаар ноолуурын салбарыг дэмжих үүднээс бонд гаргах асуудал орсон.Тухайн үед нэлээн ширүүхэн маргаан өрнөн, хувийн бизнестээ хөрөнгө оруулах гэж байна гэсэн яриа гарлаа?

-Үнэхээр тийм зүйл ажиглагдаад байгаа юм. Уг нь, ашиг сонирхолтой нь зөрчилдөөд байгаа бол хэлэлцүүлэгт оролцох шаардлагагүй. Яагаад гэвэл тухайн хүн өөрт ашигтай хэлбэрээр л санал оруулж таараа. Ийм зүйл ч гарсан гэж хэлж болно. Ноолуурын бизнес эрхэлдэг гишүүд ичихгүй дэмжсэн кноп дарж, инээд алдан сууж байгаа нь харамсалтай.Тэдэнд ямар ч ёс зүй алга. Ерөнхий сайд ч "Алтай кашмер"-ын эзэмшигч. Гэтэл энэ асуудал надад хамаагүй, гаргах бондоос авахгүй гэж хэлсэн нь сайшаалтай юм. Засгийн газар үнэхээр ёс зүй гэж юу байдаг, хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдгээр үлгэр жишээ үзүүлж чадсан шүү. Ерөнхийдөө ашиг сонирхол, ёс зүйн зөрчил хоёр нэг зүйл.

-Гишүүд өөрсдийнхөө төлөө кноп дардаг гэж хэллээ. Яагаад ингэж хэлэх болов?

-Өнөөдөр уул уурхай хөгжиж байна. Энэ салбарт бизнес эрхэлдэггүй хүн бараг алга. Хууль хэлэлцэх үед лобби хийж батлуулаад гаргаж байсан нь нууц биш. Мөн архи, тамхи, нүүрсний чиглэлээр лобби хийх нь элбэг байна. Саяхан Ерөнхийлөгч нэг зүйл санаачилсан юм.Тэр нь, уул уурхайн салбарт ажилладаг, хувь эзэмшдэг хүнийг УИХ-д оруулахгүй байх санаачилга л даа. Би үүнийг дэмжиж байгаа. Өөрийн бизнесээ дэмжих гэж төрийн хар хүн болох ёсгүй. Миний бодлоор ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулиа хурдан батлах л хэрэгтэй байгаа. Энэ хууль гарчихвал түшээд хувийн эрх ашгийн төлөө кноп дарахаа болино.

-Нэг зүйл ажиглагддаг юм. Намын удирдлагууд гишүүддээ шахалт үзүүлдэг. Энэ нь, мөн хэн нэгний ашиг сонирхлын үүднээс хийж буй асуудал мэт?

-Намын жанжин шугамаас хазайсан зүйл тулгах юм бол хүлээн авахгүй байж болно. Ер нь, бусад асуудалд байр сууриа хэрхэн илэрхийлэх нь хувь хүний асуудал шүү дээ. Миний хувьд олон зүйлд эсрэг санал гаргадаг нэгэн.Тухайлбал, Оюу толгой,Таван толгой ордыг ашиглах асуудал огт санал нийлдэггүй. Цаашид стратегийн орд газар ашиглах тухай асуудал хэлэлцэх үед "Энержи ресурс"-ын хувьцаа эзэмшдэг гишүүд санал өгөх ёсгүй. Магадгүй үүнээс болж тэдэнд ашигтай хувилбараар баталчих юм билүү. Би ийм зүйлийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Хэрэв ийм байдал үүсвэл Ёс зүйн дэд хорооны даргын хувьд хууль дүрмээ сануулж, оролцохгүй байхыг сануулна.

-Гэхдээ хүлээн авах боломжгүй л гэсэн хариу хэлэх болов уу?

-Хууль журмаа хүндэтгэхгүй, ёс зүйгээ сахихгүйгээр хэлэлцүүлэгт оролцох юм бол ашиг сонирхлын зөрчилтэй, ёс зүйгүй түшээ гэж олон нийтэд зарлах болно.Тэд санал өгснөөр ямар хор уршиг тарихыг урьдчилж хэлж мэдэхгүй ч ямар ч гэсэн сайн зүйл лав болохгүй.Тиймээс олон нийтэд зарлах нь маш зөв гэж боддог. Ард иргэд, нийгэм энэ талаар мэдэж авах хэрэгтэй байх. Ингэснээр тухайн хүн парламентад орж ирээд ямархуу улс төр хийж буйг нь хүмүүс ч мэдэж авна.

-Түшээдийг томоотой байлгах гэж Ёс зүйн дүрэм, журам баталсан. Гэтэл огт хэрэгжихгүй байгаа. Нэгнээ хардаж хараах нь энүүхэнд. Бүр зодсон ч тохиолдол бий. Энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Улс төр хариуцлагатай байж, өөрөө цэвэршдэг байх ёстой. Гэтэл ийм зүйл огт алга. Гадаадад бол ёс зүйн зарчмаа маш хатуу чанга мөрддөг. Жишээ нь, Японд гүйцэтгэх засаглалын бүрэлдэхүүнд орсон сайд нь 400 ам.долларын хандив авсныхаа төлөө сайн дураараа огцорч байна. Учир нь, тус улсын парламентад олонх, цөөнхийн зарчим үйлчилж, сөрөг хүчин нь хяналтаа сайн тавьсан хэрэг. Мөн иргэд, улстөрчид нь өндөр ёс зүйтэй байгаа юм. Гэтэл манайд ямар ч сөрөг хүчин алга.Тиймээс хариуцлага хүлээлгэх нөхцөл бүрдэхгүй байна. Ерөнхийдөө хамтарсан Засгийн газар  байгуулсантай шууд холбоотой. Энэ байдлаас болж өнөөдөр хэн нэгэнд хариуцлага тооцох боломж олдохгүй байна.

-Тэгвэл УИХ-д Ёс зүйн дэд хороо байх шаардлага байна уу?

-Уг нь, олонх, цөөнхтэй эрүүл парламентад бол байх шаардлагатай бүтэц. Цөөнх нь энэхүү дэд хороогоо бүрдүүлж, олонх болсон намаа, гүйцэтгэх засаглалаа хянах үүрэг хүлээнэ. Гэтэл энэ УИХ нь сөрөг хүчингүй болсон тул Ёс зүйн дэд хороо хэрэггүй юм шиг харагдаад байгаа юм. Хоёр нам нэг хөнжилд орчихсон болохоор уг дэд хороог гадуурхаад л байна даа. Бүгд бие биеийнхээ алдааг мэдэж байгаа хэрнээ нүд аниад л өнгөрөөх болсон. Ямар нэгэн асуудал оруулахад улс төрийн тогтвортой байдал чухал гээд л тэр бүх алдаа завхралыг хараагүй мэт царайлах нь элбэг. Хамтарсан Засгийн газар гэсэн нэрийн дор бүх булхай луйвар хав дарагдаж байна. Цаашид цөөнхгүй парламентын Ёс зүйн дэд хороо үүргээ биелүүлэх боломж алга. Энэ дэд хороог ажилладаг болгоё гэвэл олонх, цөөнхийн зарчмаа л баримтлах хэрэгтэй.Тэгвэл түшээдийн элдэв асуудлыг хэлэлцэн шийдэж, Засгийн газарт ч хариуцлага тооцож чадна.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.