Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтнүүд Баян-Овоо суманд томилолтоор ажиллав
Энэхүү өдөрлөгийг “Хүннү-Ресурс” ХХК ивээн тэтгэж, 70 гаруй эмэгтэйчүүд оролцсон байна
2013.10.26

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтнүүд Баян-Овоо суманд томилолтоор ажиллав

Өмнөговь аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Баян-овоо сумын Хүүхдийн төлөө зөвлөл, Эмэгтэйчүүдийн зөвлөлтөй хамтран  нээлттэй өдөрлөг зохион байгуулав. Энэхүү өдөрлөгийг “Хүннү-Ресурс” ХХК ивээн тэтгэж, 70 гаруй эмэгтэйчүүд оролцсон байна. Оролцогчдод зориулан “Орчин үеийн эмэгтэйчүүдийн эрхэм чанарууд”, “Эмэгтэйчүүдийн манлайлал”, сэдэвт лекц сургалт зохион байгуулж, дуут тоглоом, тойрон бүжиг заасан байна. Сумын Хүүхдийн Нэгдсэн зөвлөлийн ажилтай танилцаж, зөвлөгөө өгч, зөвлөлийн гишүүн хүүхдүүдэд 5 төрлийн тоглоом, дуут бүжиг заалаа.

Сумын эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүлэгчдээс ирүүлсэн тодорхойлолт, саналыг үндэслэн 2 хүнийг шагнаж урамшуулж,  сумын ЗДТГ-ын удирдлага, ажилтнуудад Хүүхдийн төлөө зөвлөл болон Хүүхэд хамгааллын хамтарсан багийн үйл ажиллагааны талаар зөвлөмж өгсөн байна гэж ХТҮГ-ын Олон нийттэй харилцах хэлтэсээс мэдээллээ.