2008.10.07

Д.Ганхуяг: Мөнгө тараагаад байвал дампуурна

УИХ”аас тогтол батлаж нэг килограмм ноолуур тутамд 500 төгрөг олгох эсэх тухай яриа Төрийн ордонд өрнөж байна. малчдад 30,5 тэрбум  төгрөгний нөхөн олговор өгөх асуудал гишүүдийгхоёр хуваагаад байна. “ноолуурын үнийн зөрүүг төрөөс нөхөн өгөх нь зөв, өуруу аль нь болох талаар УИХ-ыг гишүүн Д.Ганхуягаас  хариулт  авлаа.
-Бид зах зээлийн эдийн засагтай нийгэмд амьдардаг. Хоёр үндсэн зарчим бий. Эхнийх нь төрөөс эдийн засгийг зохицуулна гэж. Зохицуулна гэдэг оролцоно гэсэн үг биш. Гэтэл одоо төр шууд оролцож байна. Зах зээл гэдэг чинь эрэлт, нийлүүлэлт өөрөөр хэлбэл борлуулагч, худалдан авагч хоёрын уулзах цэг шүү дээ. Нийлүүлэлтээс эрэлт нь их байвал үнэд орж, бага байвал ] буух нь жам ёсных. Ноолуурын үнэ асуудал үүсгэсэн нь үнэн. 30.5 тэрбумыг малчдад тараасан ч инфляцид багахан нөлөөлж болно. Гэвч төсөвт хүндрэл учирна. Цаашид ийм байдлаар зохицуулалт хийвэл зах зээлийн жамаараа яваа юм бүхэн дампуурч таарна. Хувийн хэвшлийнхэн гүйцэтгэх боломжтой худалдаа, үйлчилгээний салбарт төр оролцох шаардлагагүй. Малчдын бэлтгэж буй малын махыг шууд жижиглэнгийн цэг дээр авчирахад төрөөс 5000 төгрөг горьдох хэрэггүй болно. Үүнийг л зохицуулъя. Асуудлыг илүү хялбараар, ирээдуйгүйгээр шийдээд байвал сайн үр дүнд  хүрэхгүй.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.