Иргэдээ татварын дарамтаас чөлөөлөх санал гаргав
Өргөн хэрэглээний бараа, хүнсний бүтээгдэхүүн
2014.08.07

Иргэдээ татварын дарамтаас чөлөөлөх санал гаргав

Өргөн хэрэглээний бараа, хүнсний бүтээгдэхүүнээс гадна их, дээд сургуулийн төлбөр өссөн нь иргэдийн нуруунд дарамт үүсгэж байгаа.

Энэ хэрээр иргэдийн худалдан авах чадвар унасаар байгаа юм. Одоогоор хэрэглэгчдийн худалдан авах чадвар өнгөрсөн жилийнхээс 10 хувиар багассан.

Тиймээс иргэдийн цалинг 60 хувиар нэмбэл үнийн өсөлтийг гүйцнэ гэдэг судалгааг МҮЭХ-оос гаргажээ.

Тэд “Иргэдийнхээ орлогыг хамгаалах хамгийн шуурхай, бодитой арга нь нэг сая төгрөгөөс доош цалинтай иргэдийг тодорхой хугацаанд татварын дарамтаас чөлөөлөх хэрэгтэй” гэж үзсэн юм. Тус холбооноос гаргасан энэхүү санал шаардлага, уриалгыг УИХ, Засгийн газарт хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл тодорхой хариу өгөөгүй байна.