Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна
Эрүүл мэнд спортын яам
2015.07.20

Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна

Монгол улсад:

Улаанбурхан өвчин:

-Улсын хэмжээнд 20765 (69) сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 1149 хүн лабораторийн шинжилгээгээр, 6313 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ.

-Амралтын өдрүүдэд ХӨСҮТ-д нийт 299 хүн хандаж, 23 хүн шинээр хэвтэж, 64 хүн эмчлэгдэн гарч, 75 хүн одоо эмчлэгдэж байна. Үүнээс 30 өвчтөн хүнд болон хүндэвтэр явцтай, 12 хүн эрчимт эмчилгээнд эмчлэгдэж байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

ХӨ-ний ЭСХАХ-ний мэдээ:

Тархварзүйн 28 дах долоо хоногт нийт мэдээлэгдсэн хам шинжийн дотор 79%-ийг цочмог халууралт, цэврүүт тууралтат хам шинж эзэлж байна.

Энэ хугацаанд цочмог халууралт тууралтат болон цэврүүт тууралтат хам шинжийн тохиолдол буурч, цусархаг суулгалтын хам шинж өссөн үзүүлэлттэй байна (хавсралт).

 

Эх сурвалж: ХӨСҮТ

Зоонозын өвчний тандалтын мэдээ:

2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүртэл зоонозын өвчний сэжигтэй 501 яаралтай дуудлагыг хүлээн авсанаас 76 (15.1%) галзуу өвчний эрсдэлд өртсөн, 419 (83.6%) хачигт халдвар, 6 (1.3%)-ийг боомын хүний өвчний сэжигтэй дуудлага эзэлж, хачгаар дамжих халдварт өвчний тохиолдол сүүлийн 5 жилийн дундажаас өндөр үзүүлэлттэй байна (хавсралт)

 

 

Эх сурвалж: ЗӨСҮТ

Томуу, томуу төст өвчин:

2015 оны 7 дугаар сарын 6-наас 7 дугаар сарын 12-ныг дуусталх хугацаанд улсын хэмжээнд 64,168 хүн амбулаториор үйлчлүүлсний 1,405 (2.2%) нь ТТӨ-тэй гэж оношлогдсон байна. Лабораторид суурилсан тандалтаар нийт 9 сорьц хүлээн авч шинжилсэний 11.1%-д коронавирүсийн ген тодорхойлогджээ.

Эх сурвалж: ХӨСҮТ

Дэлхий дахинд:

Хүний Коронавирүст (MERS-CoV) халдвар:

-БНСУ, БНХАУ-д нийт 186 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 36 хүн нас барсан байна. Нас баралтын түвшин 19.3%.

-1367 лаб батлагдсан тохиолдол, 488 хүн нас барсан байна.

Эх сурвалж: ДЭМБ

Эбола вирүст халдвар:

2015 оны 07 дугаар сарын 12-ны байдлаар 27744 хүн өвчилж, 11322 (40.8%) хүн нас баржээ. Эрчимттэй тархалттай байгаа Гвиней, Сьерра-Леон, Либери улсад өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийт 30 хүн шинээр мэдээлэгдсэн байна.

Эх сурвалж: ДЭМБ

Шувууны томуугийн H7N9 вирүст халдвар, БНХАУ-д

БНХАУ-ын ОУЭМД-ийг зохицуулах нэгжээс шувууны томуугийн H7N9 вирүст халдварын 5 лабораториор батлагдсан тохиолдол, 3 нас баралтыг мэдээлсэн байна.

Эдгээр тохиолдлууд 5 дугаар сарын 26-наас 6 дугаар сарын 18-ны хооронд шинж тэмдэг илэрсэн, насны хязгаар 58-77 нас. Дундаж нас 66, бүгд эрэгтэйчүүд байна. Өвчний бүх тохиолдлууд шувууны аж ахуйтай харьцсан өгүүлэмжтэй байна.

Эх сурвалж: ДЭМБ

Zika вирүст халдвар, Бразил улсад:

-7 дугаар сарын 13-ны байдлаар тус улсаас 76 мэдрэлийн хам шинжийн тохиолдлыг мэдээлсэн байна. Үүнээс 55% (42/76)-д Guillain Barre-ийн, 5 өвчтөнд мэдрэлийн бусад хам шинж, үлдсэн 25 судалгаа хийгдэж байна. Уг өвчний тохиолдол 20 дүүргээс мэдээлэгджээ.

-Тус улсаас арбовирусын тандалтад уялдуулан тандалтыг өргөжүүлэн, мэдээлэл сурталчилгааны ажлыг өргөн хүрээтэй зохион байгуулж байна.