Эрүүл мэнд, спортын сайдын мэндчилгээ
Салбарын нийт ажилтан, ажилчид тэдний гэр бүл, үр хүүхдүүдэд Эрүүл мэндийн салбарын ажилтны өдрийн мэндийг Эрүүл мэнд, спортын яамны нэрийн өмнөөс болон хувиасаа дэвшүүлж байна.
Өнөөдөр эрүүл мэндийн салбарт 46 мянга гаруй эмч, эмнэлгийн ажилтанууд хүн ардынхаа эрүүл энхийн манаанд хүчин зүтгэж байна.
2015 оны Эрүүл мэндийн салбарын ажилтны өдрөө бид хүн амынхаа эрүүл мэндийг дэмжин хамгаалах үйлсэд хамтдаа олон ажлыг хэрэгжүүлсэн амжилтаар уттаж байна.
Эрүүл мэндийн салбарын ажил амжилт, иргэдийнхээ эрүүл амьдрах өндөр хариуцлагыг нуруундаа үүрч, нэр төртэй биелүүлэн яваа мянга мянган эмч эмнэлгийн,
ажилтануудын хичээл зүтгэл юм.
Эрүүл мэндийн салбарынханы хөдөлмөрийн үнэмлэмжийг өсгөх, нийгмийн баталгаа, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах асуудал нэн чухалаар тавигдсан хэвээр байна.
Ачааны хүндийг нуруундаа үүрч яваа эмч эмнэлгийн салбарын ажилчдынхаа нийгмийн баталгааг хангах асуудалд ялгаваргүй хандах, ажлын орчин нөхцлийг сайжруулах, тэднийхээ эрх ашгийг хамгаалах үүднээс Эрүүл мэнд, спортын яам, Ажил олгогч эздийн холбоо, Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчиний эвлэлийн холбоод анх удаа Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээр байгуулан хамтран ажиллаж байна.
Цаашид хамдтаа бүтээсэн ажлын ололт амжилтаа бататган эмч эмнэлгийн ажилтаны ёс зүйгээ чандлан сахиж, мэдлэг ур чадвараа тасралтгүй дээлшүүлж, хүн амд үзүүлэх нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарт ахиц дэвшил гаргахын төлөө хамтдаа хичээн ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтанууд та бүхэндээ ажил үйлс нь өөдрөг , эрүүл энх байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН САЙД
Г.ШИЙЛЭГДАМБА