Баруунтуруун суманд гарсан түймрийг цурманд оруулжээ
2015.08.22

Баруунтуруун суманд гарсан түймрийг цурманд оруулжээ

Увс аймагт түймэртэй байна. Тус аймгийн Баруунтуруун сумын Баян-Айраг багийн “Онт” гэдэг газар /сумаас 14 км-т/ гарсан хээрийн түймрийг цурамд оруулаад байгаа аж. 

Харин Түргэн сумын Баянхайрхан багийн “Зүрхэн” гэдэг газар /сумаас баруун тийш 65 км-т/ гарсан түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 1 автомашин, орон нутгаас 60 хүн, 4 автомашин, нийт 70 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа талаар ОБЕГ-аас мэдээлэв.