Л.Болд эдийн засгийн удирдагчдын уулзалтад оролцлоо
УИХ-ын гишүүн Л.Болд
2015.09.03

Л.Болд эдийн засгийн удирдагчдын уулзалтад оролцлоо

Дэлхийн эдийн засгийн удирдагчдын дөрөв дэх дээд хэмжээний уулзалт (GELS 2015) ба Үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх олон улсын хамтын ажиллагааны асуудлаархи форум БНХАУ-ын Чанчун хотноо өнгөрсөн наймдугаар сарын 31-нд боллоо.

УИХ-ын гишүүн Л.Болд БНХАУ-ын Гадаад хэргийн яамны урилгаар тус форумд оролцсон байна. Дэлхийн эдийн засгийн удирдагчдын дөрөв дэх дээд хэмжээний уулзалтад 2000 гаруй бизнесийн хүрээний удирдлага, хөрөнгө оруулагчид, банкирууд, Засаг дарга, захирагч, дэлхийд алдартай эдийн засагчид, шинжээчид болон Хятадын топ 500 компани хүрэлцэн иржээ. Уг форум “Үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх олон улсын хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлгийн хүрээнд өрнөсөн юм. Үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх олон улсын хамтын ажиллагааны асуудлаархи форумын удирдагчаар БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Олон улсын эдийн засгийн газрын ерөнхий захирал Чжан Цзюнь ажилласан байна.