Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан БНСУ-д ажиллаад ирлээ. Тэрээр тэнд ажиллаж буй Монгол иргэдийн төлөөлөлтэй уулзаж, нөхцөл байдалтай танилцсан юм
2016.03.18

БНСУ-д 2006-2012 онд ажиллаж байсан иргэд буцах зардал болон 13 дахь сарын цалингаа авах боломжтой

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан БНСУ-д ажиллаад ирлээ. Тэрээр тэнд ажиллаж буй Монгол иргэдийн төлөөлөлтэй уулзаж, нөхцөл байдалтай  танилцсан юм.

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан “Та бүхэн БНСУ-д ажиллах хугацаандаа техник, технологиос суралцаж, алсдаа Монгол улсад хэрэг болох зүйлсийг сайн сурж ирээрэй” гэж захилаа.

Дашрамд дурдахад БНСУ-д 2006-2012 онд ажиллаж байсан иргэд нутаг буцах зардал болон 13 дахь сарын цалингаа нөхөж авах боломжтой.