Д.Бат-Эрдэнэ Чингэлтэй дүүргийн 40 дүгээр тойрогт нэр дэвших эрхээ авлаа
Дамжингийн Бат-Эрдэнэ Чингэлтэй дүүргийн 40 дүгээр тойрогт нэр дэвших эрхээ авлаа.
Нийслэлийн МАН-ын тавдугаар хуралдаан өнөөдөр болж, НИТХ-ын төлөөлөгчид нэр дэвшигчдээ өнөөдөр тодрууллаа. Чингэлтэй дүүргийн МАН-аас Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 40 дүгээр тойрогт нэр дэвших эрхийг Дамжингийн Бат-Эрдэнэ авлаа.
40 дүгээр тойрогт Чингэлтэй дүүргийн 12 болон 16 дугаар хороо багтаж байгаа юм. Д.Бат-Эрдэнэ нь өдгөө Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж буй бөгөөд Нийслэл болон дүүргийн ИТХ-д 2000 оноос хойш тасралтгүй сонгогдсон туршлагатай эрхэм билээ.
Тэрээр 2000-2004 онд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, 2004-2012 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, 2012 онд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр тус тус сонгогдсон. Нийслэлийн хоймор эзэлсэн эрдэнийн хайрхан Чингэлтэйн өврөөс ажил, амьдралын гараагаа эхэлсэн тэрээр 2016 оны орон нутгийн сонгуулиар төрөлх Чингэлтэйдээ нэр дэвших эрхээ ийнхүү авчээ.