МАНАН-д орохгүй, бусад эвсэлтэй хамтрахад бэлэн
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2016.05.10

МАНАН-д орохгүй, бусад эвсэлтэй хамтрахад бэлэн

Удахгүй болох УИХ-ын сонгуульд С.Ганбаатар гишүүн аль намаас нэр дэвшиж орох талаар сүүлийн үед хэвлэлүүд таамаг дэвшүүлэх болсон.

Энэ талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар албан ёсны тайлбар хийх үеэр түүнээс зарим асуудлыг тодруулж ярилцлаа.

-Та сүүлийн хэдэн сар хэвлэлд ярилцлага өгсөнгүй. Энэ хооронд С.Ганбаатар АН-д элсэж, сонгуульд орно гэх мэдээлэл их явлаа. Үүнд ямар тайлбар өгөх бол?

-Өнгөрсөн долоо хоногт намайг том нам, бүлэглэлүүдэд орж байгаа гэсэн мэдээлэл цацсан. МАНАН-д орсноос үхсэн минь дээр. Тэр намууд надад хэрэгтэй биш. МАН, АН-д С.Ганбаатар ч хэрэгтэй биш. С.Ганбаатарт итгэж байгаа олон түмний итгэл найдвар хэрэггэй байгаа юм.

МАН, АН-ын УИХ дахь шударга олон гишүүд, улстөрч, дэмжигч байдаг. Тэд намайг хүндэлдэг. Би ч тэдний төлөө дуу хоолой болж зүтгэдэг. Өс хонзон дүүрсэн МАНАН-д орно гэдэг сүнсээ худаддсантай адил хэрэг болно.

МАНАН-гийн орой дээр байгаа хэдэн луйварчин өнөөдөр Монгол орныг хүнд байдалд оруулсан. Ийм мэдэгдэл хийсний төлөө тэд намайг гэмт хэрэгт холбогдуулна, сонгуульд оролцуулахгүй байх бүх арга хэмжээг авах байх.

Гэхдээ би МАН, АН-ыг эсэргүүцээгүй, орой дээр нь байгаа луйварчдын талаар хэлж байна.
-Та ХҮН-ын гишүүн хэвээрээ байгаа юу?

-ХҮН-ыг хөл дээр нь босгож, шинэ залуу хүмүүсийг улс төрд оруулна гэж хичээж зүтгэсэн нь үнэн. 76 дотроос хэн нэг нь шинэ хүмүүст тусалж байж УИХ-д гаргахгүй бол 18-хан хоног сурталчлаад гарч ирэхгүй.

Харин ХҮН-ын Б.Найдалаа нарын зарим залуус хэн нэгний хатгаас нөлөөлсөн үү, намайг Улсын Дээд шүүх ХҮН-ын даргаар хоёр удаа бүртгээгүй. Тиймээс би ХҮН-ын жирийн гишүүн хэвээр байгаа.

-ХҮН-ыг Сонгуулийн ерөнхий хороо бүртгэж аваагүй. Одоо бие дааж нэр дэвших боломжгүй болсон. Тэгэхээр аль намаас нэр дэвших бол?

-МАНАН-гийн эсрэг ард түмний төлөө зүтгэдэг ямар ч хүчинтэй эвсэж, хамтарч, эвлэлдэж ажиллахад бэлэн байна.

-Ер нь АН-аас санал ирсэн үү. Санал ирүүлсэн тохиолдолд яах вэ. Сонгууль дөхсөн ийм үед сонголтоо даруйхан хийх хэрэгтэй болох байх?

-АН, МАН-аас тодорхой яриа хэлцлүүд хийсэн байжболно. Үүнийг дэлгэрэнгүй ярих нь сонин биш байх. Хамгийн гол нь АН, МАН-д элсэхгүй гэдгээ тодорхой хэлж байна.С.Ганбаатар олон түмний итгэл, дэмжлэгээр өдий зэрэгтэй явж байгаа.

Энэ бүхнийг зүгээр нэг том хүчнүүдэд өгнө гэдэг боломжгүй зүйл. МАНАН- д насаараа зүтгэчихээд мөрөөдөөд ч барахгүй тийм ногоон гэрэл надад асаж байж болно шүү дээ. Гэхдээ хувь хүний хувьд үзэл бодсш, мөрөөдлөөсөө ухарч болохгүй.

-Таныг МАХН-наас нэр дэвшиж магадгүй гэх яриа бий?

-Энэ талаар ярьж чадахгүй байна. Ямартай ч МАНАН-д орохгүй. Бусад эвсэлтэй эвсэж хамтрахад бэлэн. Ер нь бүлэглэлүүд ХҮН, С.Ганбаатараас ухаан алдатлаа айж байгаа.

Сонгуульд оролцуулахгүй байх сонирхол дээд хэмжээгээр байгаа. Тэдний хутгуурууд шинэ, тулгар хүчнүүдэд орж ирж хуггасан байж болно.

-Дархан-Уул аймгийн мацдатын тоо гурав болно гэсэн мэдээлэл байна. Та энэ удаад хуучин тойрогтоо нэр дэвших хэвээрээ юу?

-Дархан-Уул аймгийн мандат гурав болох байх. Миний хувьд шинэ Дархан, хуучин Дарханы зургадугаар хорооллын орчимд түлхүү ажиллаж байгаа.

-Та ХҮН-д орсноосоо хойш хэвлэл мэдээллийн хэрэгслээр төдийлөн дуугарахаа больсон. Нөгөө талаасаа Ч.Сайханбилэгийн хэлснээр “хэвтчихэв” үү гэж хэлэх хүн олон байна?

-Өөрөө өөрийнхөө тө- лөө хууль зохиодог уггагүй байдлаа энэ 76 болих хэрэгтэй. Би өөрийгөө оруулаад хэлж байна шүү. Ядаж үүнийг нь би эсэргүүцэж, тоглоомын дүрмээ зохиодог утгагүй зүйлд нь оролцохгүй байя гэж боддог. Үүнээс гадна дөрвөн жил түмний төлөө дуугарлаа.

Сонгуульдөхөөд дуу орж байгаа хүмүүсийг хараад гайхдаг. Харин надад ингэх шаардлага байхгүй. Мөн улстөрчийг босоо байх уу, хэвтээ байх уу гэдгийг ард түмнээ, газар нутгаа Дубайн гэрээгээр худалдсан Ерөнхий сайд шийддэггүй юм.

Ард иргэд өөрсдөө шийдцэг. Ч.Сайханбилэг, С.Ганбаатар хоёрын хэн нь босоо вэ гэдгийг удахгүй сонгуулийн дүн харуулна. Харин ч Ч.Сайханбилэгийг Дархан-Уул аймагт надгай хамт өрсөлдөхийг урьж байна.