УИХ-ын чуулганаар оффшор бүсийн асуудлыг сонсгохыг хүслээ
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг
2016.05.13

УИХ-ын чуулганаар оффшор бүсийн асуудлыг сонсгохыг хүслээ

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Д.Ганбат нар өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт давхар татвараас чөлөөлөх хэлэлцээр, оффшор бүсийн талаар асуулга тавилаа.

Монгол улсын ерөнхий сайд Ч.Сайханбилэгт давхар татвараас чөлөөлөх хэлэлцээр, оффшор бүсийн талаар асуулга тавилаа

Тодруулбал, Оффшор бүс нутаг, эдгээр бүсэд үйл ажиллагаа явуулдаг банкуудын үйл ажиллагаатай холбогдсон олон улсын түвшинд үйлчилж байгаа хууль, журам, эрх зүйн орчны шинэчлэлийн хандлага, уг асуудалтай холбогдож сүүлийн үед Монгол Улсад үүсээд байгаа асуудалд Засгийн газраас баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар болон Монгол Улсад бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, Монгол Улсын иргэд  оффшор  бүсийн  банкинд хадгаламж  эзэмшиж байгаа нь холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх, цаашид авах арга хэмжээний саналын талаар мэдээлэл авахыг хүслээ.

Түүнчлэн асуулгын хариуг Улсын Их Хурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т заасан хугацаанд бичгээр ирүүлж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд сонсгохыг хүссэн байна.