УИХ-ын гишүүн Д.Ганхуяг монгол төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж явна
2011.09.29

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг монгол төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж явна

Манай сонин энэ удаагийн “Өглөөний хүнээр” УИХ-ын гишүүн Даваажавын Ганхуягийг онцолж байна.


Д.Ганхуяг гишүүн өглөө бүр 06:00 цагт сэрдэг заншилтай гэсэн. Ингээд өглөөний хөнгөн дасгал хийчхээд, цайгаа уудаг. Ногоон цайг түлхүү хэрэглэж япон заншлаар цайлдаг эрхэм гишүүний хувьд 08:00 цаг гэхэд Төрийн ордонд байрладаг ажил дээрээ ирдэг. Ажлынхаа ихэнх цагийг өрөөндөө өнгөрүүлдэг гишүүн тухайн өдрийн хэвлэлийн тоймтой танилцах, хуулийн төсөл санаачлах, батлах гээд зав чөлөө тун хомсхон байдаг ажээ. Тиймдээ ч 2004-2008 онд УИХ-ын гишүүн байхдаа 38 ажлын хэсэг ахалж, хэсгийн гишүүнээр ажиллаж байжээ. 2008-2011оны хооронд 25 орчим хуулийг бусад гишүүдийн хамт санаачилж, 70 гаруй ажлын хэсэг ахалж, ажлын хэсгийн гишүүнээр ажилласан нь төрийн түшээ хүний ажилдаа мэргэшиж, хичээнгүй хөдөлмөрлөж буй байдлыг илэрхийлж байгаа гол үзүүлэлт гэж хэлэхэд нэг их хэтрүүлэг болохгүй биз ээ.

 


Ямартай ч 2009, 2010, 2011 онд УИХ-аар хэлэлцэж байгаа хууль, асуулгын үеэр асуусан асуулт, хэлсэн үгээр үргэлж эхний тавд багтаж, нэг удаа тэргүүлж, хоёр удаа удаалжээ. Ийнхүү УИХ-ын гишүүний үүргийг нэр төртэй биелүүлэхээс гадна өмнө нь УИХ-ын гишүүнээр ажилласан туршлага дээрээ үндэслээд аймаг, тэр тусмаа нийслэлийн том дүүргүүд дотроос хамгийн их хөрөнгө оруулалт хийгдсэн дүүрэг болгосон гэдгийг тойргийнхон нь хэлдэг юм билээ. УИХ-ын гишүүн Д.Ганхуягийг дэмждэг гадаад, дотоодын иргэд, байгууллагын тусламж, хувиасаа гаргасан хөрөнгө нийлээд 500-600 сая төгрөгийн хөрөнгө оруулалт тойрогт нь хийгджээ. Төр түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа УИХ-ын гишүүн Д.Ганхуяг 13:00-14:00 цагийн үед үдийн хоолондоо орчхоод, тухайн өдрийн байнгын хороо, чуулганы хуралдаанд бэлтгэх зэрэгт оролцохоос гадна тойргийнхоо ажил байдалтай танилцах иргэдтэй уулзах зэргээр өдөр бүрийн ажлын хуваарь нь янз бүр байдаг. 18:00 цагийн үед ажлаа дуусгасан эрхэм гишүүнийг олон нийтийн ажил нь хүлээж байдаг. Ар араасаа хөвөрсөн олон уулзалт дуусгавар болж, 20:00 цаг гэхэд гэртээ ирчхээд 22;00 цагийн үед унтаж амардаг.Өдөр болгоны нартай уралдаж амьдардаг, хийж бүтээхийг эрхэм болгосон УИХ-ын гишүүн Д.Ганхуягийн намтрыг манай уншигчид юу юунаас илүү сонирхох нь ойлгомжтой.

Тэрбээр 1963 оны 12 дугаар сарын 14-нд Архангай аймгийн Цахир суманд төрсөн. Туулай жилтэй, нумын ордынх. 1971-1973 онд Архангай аймгийн Хангай, Цахир сумын 10 жилийн дунд сургууль,1973-1982 онд Архангай аймгийн Тариат сумын 10 жилийн дунд сургууль, 1982-1984 онд Улсын багшийн дээд сургуулийн физикийн факультет, 1984-1989 онд Японы Киото хотын Политехникийн дээд сургуулийг хими технологийн инженер мэргэжлээр, 1990 онд Удирдлагын хөгжлийн институт, 1995-1996 онд АНУ-ын Колорадо мужийн Денверийн их сургуулийн эдийн засгийн институт, 1998 онд Тайландын Олон улсын аялал жуулчлалын менежментийн институтийн курс, 1999 онд Тайванийн их сургуулийн гадаад худалдааны курс тус тус төгссөн. Орос, англи, япон хэлтэй. 1989-1991 онд «Говь» хувьцаат компанид технологич инженер, ээрэх будах үйлдвэрийн дарга, 1991-1993 онд «Бридж» ХХК-д дэд захирал,1993-2004 онд «Бридж» группийн ерөнхийлөгч, 2004-2008 онд УИХ-ын гишүүн, 2007-2008 онд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, 2008 оноос УИХ-ын гишүүнээр ажиллаж байна.   Сонгуульт  ажлын  хувьд  УИХ-ын Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн  байнгын хорооны гишүүн, Монгол-Японы парламентын бүлгийн дарга, АН-ын ҮЗХ-ны болон Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Японд сургууль төгсөгчдийн «Жугамо» нийгэмлэгийн ерөнхийлөгч, «Монголын ноос ноолуурын холбоо»-ны тэргүүн, Ардчилсан хүчний холбооны дэд ерөнхийлөгчийн албыг давхар хашдаг.

Төр засгаас түүний ажил хөдөлмөрийг үнэлж, 1990 онд Говь комбинатын Тэргүүний инженер, 1997,1999 оны Монгол Улсын Шилдэг бизнесмен, 1998 онд Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн аварга, 1999 онд Ардчиллын од одон, 1999 онд Монгол Улсын Ерөнхий сайдын батламж, 1999 онд Монголын Жүдо бөхийн холбооны Шилдэг зүтгэлтэн, 2000 онд МҮОХ-ны Алтан-Очир одон, 2002 онд Ази Номхон далайн орнуудын Худалдаа аж үйлдвэрийн танхимын алтан цом, Монгол Улсын Шилдгийн шилдэг бизнесмен өргөмжлөл, 2003 онд Алтан гадас одон, 2004 оны Шилдэг улстөрч өргөмжлөл, 2005, 2008 онд УИХ-ын Хичээнгүй түшээ өргөмжлөл болон УИХ-ын Тэргүүний түшээ өргөмжлөл, 2006 онд МҮХАҮТ-ын Хийморь одон, 2006 онд Үндэсний үйлдвэрлэлийн холбоо, эрдэм дэлгэрүүлэх нийгэмлэгийн, Оны шилдэг эдийн засагч өргөмжлөл, Алтан тул цом, 2008 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор тус тус шагнагдаж байжээ. УИХ-ын' гишүүн Д.Ганхуягийн гэргийг Б.Баасансүрэн гэдэг. Өдгөө «Еуегydау» ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажилладаг. Тэднийх хоёр хүүхэдтэй. Том хүү Г.Түмэндэлгэр оюу-тан, охин Г.Номундарь нь дунд сургуулийн сурагч. Спортоор хичээллэж ном унших дуртай эрхэм гишүүний хэлэх дуртай үг нь «Эзэн хичээвэл заяа хичээнэ» гэсэн шүү.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.