УИХ-ын гишүүдийн талаарх худал мэдээллийг мессежээр тарааж байна
Сүүлийн үед “Таны сонгосон Ж.Ганбаатар гишүүн Ардчилсан намтай нийлж Засгийн газраа огцруулахаар гарын үсэг зурсан нь зөв үү? Эрхэм журмын нөхөр та 9911**** дугаарт саналаа хэлнэ үү” гэх мессежийг Баянгол иргэдийн гар утас руу илгээгээд байгаа аж.
Харин УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар өнөөдөр цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийжээ. Тэрээр: “Тодорхой зорилготой хүмүүс үүрэн операторын сүлжээ ашиглан миний нэр хүндэд халдсан буруу ташаа мессежийг иргэдэд илгээж байгаад харамсаж байна. Миний байр суурь тодорхой.
1. Ардчилсан намтай хамтарсан Засгийн газар байгуулахын эсрэг
2. Олгой хагаравч дотроо гэдэг шиг нам дотроо асуудлыг шийдэх байр суурьтай байгаа
3. Гэхдээ 60 тэрбумын асуудалтай хэзээ ч эвлэрэхгүй. Шинэчлэл зайлшгүй” гэсэн юм.
Тэрээр санаатайгаар зохион байгуулалттай худал мэдээлэл тараасан энэ үйлдлийг холбогдох хууль хяналтын байгууллагаар шалгуулна гэдгээ мэдэгдлээ.
Мөн тус мессежийг УИХ-ын гишүүн Б.Батзориг, Л.Элдэв-Очир, Г.Занданшатар, Б.Жавхлан, Н.Учрал, Х.Нямбаатар нарын Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан гишүүдийн сонгогчид руу энэ мэссэж ирсэн байна.
БГД-ийн сонгогчид руу илгээсэн мэссэж
БЗД-ийн сонгогчид руу илгээсэн мэссэж