2018.05.12

“Ярилцъя л даа” нэвтрүүлэгт Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн цаг үеийн асуудлын талаар ярилцлаа

“TV9” телевизийн “Ярилцъя л даа” нэвтрүүлэгт Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн цаг үеийн асуудлын талаар ярилцлаа.

-          Багануурт дулааны цахилгаан станц баригдана,  тэнд хятад иргэд  25 жил амьдарна гэж гэж яригдаж байна.  Энэ яриа үнэн үү?

-          Багануурын станц гэдэг нь 700 мегавайтын хүчин чадалтай, 350-ын хоёр блоктой станц юм. Энэ нь технологийн шийдэл талаасаа оновчтой хувилбар биш.  Учир нь өнөөдөр МУ-ын эрчим хүчний системийн тогтвортой байдлыг хангахад 240 мегабайтаас дээш хүчин чадалтай генератор хэрэглэж болдоггүй.  Бид ОХУ-тай уялдуулж системийнхээ зохицуулалтыг хийж байдаг.  Гэтэл энд 350 мегабайтын  генераторын асуудал яригдаж байна. Энэ нь системд эрсдэлтэй, тогтворгүй байдал үүсгэнэ.