2018.09.28

Төрийн унааг хувийн хэрэгцээнд ашиглахыг хянах үүднээс дугаарыг таних тэмдэгтэй болгож наалт наана

Төрийн албаны ажилтны машинууд зөв ашиглагдаж байгаа гэхээсээ илүүтэй хувийн хэрэгцээнд явдаг гэсэн шүүмжлэл гарч байна. Тиймээс Засгийн газрын түвшинд болоод Нийслэлийн удирдах албан тушаалтны хүрээнд хувийн хэрэгцээнд төрийн машиныг ашиглуулахгүй байх шийдвэрийг гаргахаар болж байна. Нийслэлд гэхэд дугаарыг нь бусдаас ялгарахаар харагдахаар шийдэх үүргийг өглөө.