2019.01.11

О.Баасанхүү: Ерөнхий прокурорыг ирсэн дээр нь асуумаар зүйл их байна

УИХ-ын нэгдсэн чуулган урд шөнө 02 цаг 12 минутаас хуралдаж эхэлж, ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжийн дагуу хуралдлаа. 

Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлыг дарааллаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү саналаа хэлэв. 

Тэрээр: "Бид 2 сар чуулганд орж ирээгүй. Өнөөдрийн хэлэлцэх асуудал дээр Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг хэлэлцье гэсэн саналтай байна. Шөнийн 02:00, 03:00 цаг хүртэл 48 цагийн дотор шийдэх ёстой. УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцье. Нойргүй ажиллана даа. Тулгамдаад байгаа 2 асуудлаа хурдан шийдье. Ерөнхий прокурорыг ирсэн дээр нь асуумаар зүйл их байна. Хэрэг алга болсон, замхарсан зүйл ярьж байна. Энэ бол онц гэмт хэрэг. Үндэсний аюулгүй байдалд хууль батлах хамаагүй. ЖДҮ-гийн асуудлаар 20 гишүүн нэр холбогдсон байхад хууль батлах хэрэгтэй байна. Ерөнхийлөгч одоо унтаж байгаа байх. Сэрээгээд энд яг одоо байлгах хэрэгтэй байна."