2019.05.24

Б.Баттөмөр: Асуулгын хариуг шинэчилж дараагийн удаа хэлэлцэх нь зүйтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.24/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар 12 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Гишүүд хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан санал хэлж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

УИХ-аас 2015 онд Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг баталж 2016 оны нэгдүгээр сараас эхлэн мөрдсөн.

2017 онд Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Н.Амарзаяа, Д.Оюунхорол, Д.Эрдэнэбат бидний зүгээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн явц, цаашид авах арга хэмжээний талаар тавьсан асуулга тавьсан.

Уг асуулгын хариу 2018 оны эхээр ирсэн. Өнөөдөр хэлэлцэхээр тоонууд нь хуучирсан байна. Тиймээс шинэчилж дараагийн удаад хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байгаа учир хойшлуулах санал гаргаж байна.