Токиогийн зүүн хэсгийн ҮЭХ-ны төлөөлөгчид МҮЭ-ийн холбоонд айлчлалаа
Япон улсын Кантогийн бүс нутгийн хамтын ажиллагааны хороо, захиргааны ажилчдын, Электроник, Авто машин, цахилгаан, эрчим хүчний үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл бүхий 18 хүн МҮЭ-ийн холбооны удирдлагуудтай өнөөдөр /2019.09.17/ уулзлаа.
МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, ЕНБД Г.Адьяа, ГХОНХХ-ийн дарга Э.Амарсанаа, ХХАБОҮЭХ-ны дарга О.Гантуяа нар уулзалтад байлцаж, хоёр улсын найрсаг харилцаа, ҮЭ-ийн холбоодын хамтын ажиллагааны талаар нөхөрсөг яриа өрнүүллээ.
Уулзалтын эхэнд МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар МҮЭ-үүдээс явуулж буй үйл ажиллагаа, ололт амжилттай ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Ажлын хэсгийн ахлагч Сатоши Танүчи МҮЭ-ийн удирдлагууд найрсаг хүлээн авч байгаад талархлаа илэрхийлж, 28 дахь удаагийн гадаад харилцааны айлчлалыг Монгол улсад хийж байгаагаа дуулгаж, өөрсдийн үйл ажиллагааны талаар товч яриа өрнүүлсэн байна.
Японы ҮЭ-ийн холбооны зүгээс жил бүр гадаад орон руу аялал жуулчлал, туршлага солилцох зорилгоор аялуулдаг аж. Тэд МҮЭ-ийн холбоонд айлчилсаныхаа дараа ХХАБОАҮЭХ-ны гишүүн байгууллага болох Атар-Өргөө ХХК-ийн ҮЭ-ийн хорооны ажилтай танилцаж, мөн үйлдвэрийн шат дамжлагыг үзэж сонирхлоо.