АНУ-ын Конгрессын гишүүн Тэд Ёохотой уулзлаа
2019.09.20

АНУ-ын Конгрессын гишүүн Тэд Ёохотой уулзлаа

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Монгол Улсад үйлдвэрлэсэн ноолуур болон оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй нэвтрүүлэх тухай "Гурав дахь хөршийн худалдааны хууль"-ийн төслийг санаачлан өргөн барьсан. 

АНУ-ын Конгрессын гишүүн Тэд Ёохотой УИХ-ын гишүүн А.Ундраа болон Ж.Бат-Эрдэнэ, Монголын ноос ноолуурын холбооны төлөөлөгчдийн  хамт уулзалдсан байна.

АНУ-ын Конгрессын гишүүн Тед Ёохо болон 10 гишүүн Монгол Улсад үйлдвэрлэсэн ноолуур болон оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй нэвтрүүлэх тухай "Mongolia Third Neighbor Trade Act” хуулийн төслийг 2019 оны дөрөвдүгээр сарын 10 нд Конгресст өргөн барьсан юм.

Уг хууль батлагдвал Монголын ноос ноолуур оёмол сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-д экспортлох өргөн боломж нээгдэж цаашлаад Монголын хөдөө аж ахуй малчдын амьжиргааг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.