Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.11/ нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн М.Билэгт
Эрүүл мэнд бол нийгмийн салбар. Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэж асар их ач холбогдол өгөх салбар бол эрүүүл мэндийн салбар. Монгол Улсын хүн ам эрүүл байж хүний нөөц, хөдөлмөрийн чадвар дээшлэх гээд маш чухал. Хөгжиж байгаа орнууд эрүүл мэндийн салбартаа асар их ач холбогдол өгдөг манай улс олон улсын жишгийг дагаж ДНБ-ны ядаж 5 хувьд хүргэхэд анхаарч ажиллана гэж найдаж байна.
Анхан шатны болон хоср гуравдугаар шатны эмнэлэг үйлчилгээ маш их чирэгдэлтэй байна гэж байгаа. Энэ бол ачаалал чирэгдэлгүй үйлчилгээ авах орчныг бүрдүүлээгүй төрийн буруу. Эмч сувилагч нарт бурууг өгч болохгүй.