Н.Амарзаяа: Эрдэнэс-Тавантолгойн үйл ажиллагаатай холбоотой асуулгын хариуг чуулганаар хэлэлцэж өгнө үү?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.11.21/ нэгдсэн хуралдаан 10.25 цагт эхэллээ. Чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав.
Хэлэлцэх асуудлын жагсаалттай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Амарзаяа
Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдаанаар 2018 оны 6 сард 73-р тогтоол гаргаж Эрдэнэс-Тавантолгойн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хэлэлцэх 2018 оны 12 сард 6 сарын хугацаатай УИХ-баас Засгийн газарт үүрэг өгсөн.
Үүгээр миний бие 2019 оны 4 сарын 18-ны өдөр асуулга тавьж Засгийн газраас 5 сарын 22-ны өдөр хариу нь ирж 6 сард асуулгын хариуг чуулганаар хэлэлцүүлмээр байна гэсэн албан бичгээ хүргүүлсэн. Энэ асуулгыг ойрын үед хэлэлцэж өгнө үү?
Холбоотой мэдээ
2020.05.01
2020.04.28
2020.04.28