Л.Энхболд: ТУЗ-ийн гишүүд нь сая саяар урамшуулал авч байгаа асуудлыг шалгах хэрэгтэй
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн /2019.12.10/ хуралдаанаар “Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийн 1072 хувьцааг эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээллийг сонслоо.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Энхболд
Төлөөлөн удирдах зөвлөл нь хуралдаж байгаад компанийнхаа тухай хуулийг шийдчихдэг ногдол ашиг өгөхгүй гэдэг юм байна. Нэгэнт л ногдол ашиг өгнө гэсэн бол энэ асуудлаа шийдээд явах хэрэгтэй. Хөрс хуулалтан дээрээ анхаараарай. Орон нутгийн Таван толгойн ТУЗ-ийн гишүүд нь сая саяар урамшуулал авч байгаа асуудлыг шалгах хэрэгтэй. Хууль хяналтын байгууллагатай ажлаа ярь. Битгий Өмнөговийн ард түмнээс хулгайн юм нэхээд бай. Хууль хяналтын байгууллагуудын ажлыг хийлгэж хулгайчуудаас мөнгөө олоод ногдол ашгийг нь өгөө.
Холбоотой мэдээ
2022.10.04
2020.12.03
2020.12.01