Эрдэнэс-Тавантолгой аппликейшнээс мэдээлэл авах боломжтой
2020.02.18

Эрдэнэс-Тавантолгой аппликейшнээс мэдээлэл авах боломжтой

“Эрдэнэс-Тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл өчигдөр хуралдаж 1072 хувьцаа эзэмшигчдэд 2019 оны ногдол ашиг тараах шийдвэр гаргалаа. Ингэснээр компани байгуулагдсан арван жилийн түүхэнд анх удаагаа хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тарааж байгаа нь энэ юм.

Компанийн тухайд 2019 онд нэг тэрбум 30 сая ам.долларын борлуулалтын орлого олж нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улсын төсөвт 670 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Тус компанийн үйл ажиллагааны санхүүгийн үр дүн ийнхүү өсөхөд БНХАУ-ын “Чалко” компанид төлөх өр төлбөрийг бүрэн барагдуулж, тус компанид нэг тонн нүүрсийг 59.0 ам.доллароос 63.0 ам.долларт хүргэж өсгөж борлуулсан, бусад компаниудад нээлттэй сонгон шалгаруулалтаар нэг тонн нүүрсийг 68 ам.доллараас өсгөж 71.25 ам.долларт хүргэж худалдаалсан, үүний зэрэгцээ нүүрсний зах зээлийн таатай байдал, үнэ ханш өндөр байсан зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн юм.

“Эрдэнэс-Тавантолгой” компани нь УИХ-ын 2010 оны 39 дүгээр, Засгийн газрын 2010 оны 272 дугаар тогтоолын дагуу Төрийн өмчийн хорооны 2010 оны аравдугаар сарын 28-ны өдрийн 425 дугаар тогтоолоор байгуулагдаж байсан юм.

Улсын их хурлын Өргөдлийн байнгын хорооны 2019 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн ажлыг эрчимжүүлэх, Компанийн тухай хуульд заасны дагуу ногдол ашиг тараах асуудлыг шийдвэрлэх зэргийг үүрэг болгож байсан билээ.

Хувьцаа эзэмшигч иргэдэд ногдол ашиг тараах болсон шийдвэртэй холбоотойгоор “Эрдэнэс-Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Д.Ганхуяг нарын байр суурийг та бүхэнд хүргэе.