2020.02.04
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн IPO-г энэ онд гаргах төлөвтэй
Шинэ төрлийн “коронавирус”-ийн халдварын тархалтын нөлөөгөөр компаниуд Хонгконгийн Хөрөнгийн биржид IPO гаргах хугацаагаа хойшлуулах хандлага ажиглагдаж байгаа талаар “Bloomberg Intelligence”-ийн шинжээчид онцолж байна.
Томоохон төслүүдээс “Эрдэнэс Тавантолгой” ХК энэ оны сүүлээр IPO гаргах төлөвтэй байгааг мөн дурджээ. Өнгөрсөн нэгдүгээр сард “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компани болох “Эрдэнэс Тавантолгой Майнинг” компанийн IPO гаргах бэлтгэл ажил үргэлжилж байгаа юм.
Гуравдугаар сард багтаан материалаа бирж рүү хүргүүлж, IPO гаргах ажил сонгуультай нэлээд тулах төлөвтэй байгаа талаар Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар мэдэгдэж байв.
Мөн эх сурвалжуудын мэдээлснээр нийт нэг тэрбум орчим ам.долларын IPO-ийг Хонгконгийн Хөрөнгийн биржээр дамжуулан гаргахаар төлөвлөж байгаа юм.