ЖДҮ, Бичил бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих төслийн уралдаан зарлагдлаа
БАТ-ӨЛЗИЙН БАТ-ЭРДЭНИЙН САНААЧЛАГААР "ГЭРЭЛТЭЙ ЭРДЭНЭТ" ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ЭНЭХҮҮ ТӨСЛИЙН УРАЛДААН ЗАРЛАГДАЖ БАЙНА.
ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ, БИЧИЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ЧАДАВХИЖУУЛАХ ТӨСЛИЙН УДИРДАМЖ
НЭГ. ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Орхон аймаг, Эрдэнэт хотын иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, жижиг дунд болон бичил бизнес эрхлэгчдийг дэмжих, инноваци шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, бизнесийг эхлүүлэх, хөгжүүлэх, хөрөнгө оруулалт хийхэд чиглэнэ.
ХОЁР. ТӨСЛИЙН ЗОРИЛТ:
Ажлын байрны хомсдолтой үед өрх гэрээр бичил бизнес эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, Эрдэнэт хотын брэнд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, гарааны бизнес эрхлэх сонирхол бүхий эмэгтэйчүүд, гэртээ суугаа эхчүүдийг дэмжих, өрхийн амьжиргааг дээшлүүлэхэд бодит хувь нэмэр оруулах, ажилгүйдлийн түвшинг бууруулах, ажлын байраар хангах.
ГУРАВ. ТӨСЛИЙН ХУГАЦАА:
2019.04.15 - 2019.05.30
ТӨСЛИЙН I ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТ:
- Төсөл хэрхэн бичих талаар зөвлөгөө, мэдээлэл олгох уулзалтанд хамруулах
- Төслийн материал хүлээн авах
- Төсөлтэй танилцах
ТӨСЛИЙН II ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТ:
- Шилдэг 20 төслийг шалгаруулах
- Шалгарсан төслүүдийг турших, нэмэлт хөгжүүлэлт хийх
- Шилдэг 10 төсөлд санхүүжилт олгох
ДӨРӨВ. ХАМРАХ ХҮРЭЭ
- Орхон аймгийн харьяат байх
- Бизнес эрхлэх хүсэлтэй эмэгтэйчүүд
- Хөгжлийн бэрхшээлтэй бизнес эрхлэгч эмэгтэйчүүд
- Өрх толгойлсон болон зорилтот бүлгийн эмэгтэйчүүд
- Гарааны бизнес эрхлэх хүсэлтэй эмэгтэйчүүд
- Гэр хорооллын багт оршин суудаг бол давуу тал болно.
ТАВ. ТӨСӨЛД ХАМРАГДАХ ШААРДЛАГА
- 1.Төслийн санаа нь орон нутгийн ард, иргэдийн хэрэгцээ, шаардлагад үндэслэсэн бүх төрлийн шинэлэг санаа байх
- 2.Төсөл нь бүтээгдэхүүн үйлчилгээний онцлог, бизнесийн цар хүрээ, судалгаа шинжилгээ, хэрэгжүүлэх хугацааны (богино, дунд, урт) календарчилсан төлөвлөгөө, бизнес төлөвлөгөөний стандарт бүтэц, бүрэлдэхүүнийг тусгасан бүтээгдэхүүний загвар гаргасан байх
- 3.Төслийн уралдаанаар дамжуулан бизнесээ өргөжүүлэх хүсэл, чармайлттай, бүтээлч байх
- 4.Шийдэх гэж байгаа асуудал, бизнес санааныхаа талаар сайн ойлголт мэдээлэлтэй байх
- 5.Шинэ, уламжлалт бус, өвөрмөц санаа гаргасан байх
ЗУРГАА. Төсөл боловсруулахад тавигдах техникийн шаардлага:
- MS Word болон PDF file-аар байх шаардлагатай
- Үсгийн фонт "Arial" Үсгийн хэмжээ "12"
- Мөр хоорондын зай "1.5"
- Margin "Normal"
- Хуудасны тоо: 10-20 хуудас
ЗУРГАА. ЗОХИОН БАЙГУУЛАГЧ
"Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн" ТББ "СОЛОСЭЙФ" ХХК www.baterdene.mn сайт
ДОЛОО. ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
- Хоёр үе шаттайгаар явагдана.
- Эхний сонгон шалгаруулалтанд нийт оролцогчдийн 50 хувийг шалгаруулна.
- Хоёр дахь сонгон шалгаруулалтанд эхний шатанд шалгарсан шилдэг 20 төслийг турших, нэмэлт хөгжүүлэлт хийсний дараах шилдэг 10 төсөлд санхүүлжилт олгоно.
- Эхний сонгон шалгаруулалтыг 2019 оны 04 сарын 25 өдөр
- Хоёрдугаар сонгон шалгаруулалтыг 2019 оны 05 сарын 30 өдөр хийнэ.
Төслийн дэлгэрэнгүй мэдээллийг http://www.baterdene.mn/tusul/1g сайтаар авна. Төслийг цахим хэлбэрээр erdenetinstitute@gmail.com гэсэн цахим хаягаар 2019 оны 04 дүгээр сарын 25-ны дотор ирүүлсэн байна.
Оролцогч нь өөрийн товч танилцуулга, хаяг, холбоо барих утасны дугаар, мэйл хаяг зэргийг тодорхой бичиж хавсаргана.
Төслийг шууд хуулбарласан, хугацаа хожимдсон, шаардлага хангаагүй төслийг шалгаруулалтанд оруулахгүй болно.
Шалгаруулалтанд ирүүлсэн шилдэг 10 төслийг хэвлэл мэдээллээр сурталчилж, бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлнэ.
НАЙМ. ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТ
Эхний шатны сонгон шалгаруултанд тэнцсэн 50 төсөлд "СОЛОСЕЙФ" ХХК-ний гарын бэлэгтэй.
Шилдэг 10 төсөлд тус бүр төслөө амжилттай хэрэгжүүлэх "1,000,000" төгрөгийн санхүүжилт, цаашид үйл ажиллагаагаа өргөтгөн, ажлын байрыг нэмэгдүүлэхэд зөвлөх үйлчилгээ, хөрөнгө оруулагчидтай холбох болон бусад дэмжлэг үзүүлнэ.
Холбоо барих: 91929112, 99075321