Ч.Ундрам гишүүн БНСУ-ын (KOICA)-ын Монгол дахь төлөөлөгч нартай цахим уулзалт хийлээ
2021.04.02

Ч.Ундрам гишүүн БНСУ-ын (KOICA)-ын Монгол дахь төлөөлөгч нартай цахим уулзалт хийлээ

УИХ-ын гишүүн Ч.Ундрам БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA)-ын Монгол дахь төлөөлөгч Жу Хэйн Нан, орлогч дарга Сун Буён нартай цахим уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр боловсрол,байгаль орчин, хөдөө аж ахуйн салбарт хамтран хэрэгжүүлж болох төсөл хөтөлбөрийн талаар ярилцан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр боллоо. Мөн Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA) нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP)-тэй хамтран хэрэгжүүлэхээр хэлэлцэж буй “Улс төрийн шийдвэр гаргах түвшинд жендэрийн эрх тэгш байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх (2021-2024) төсөлд анхаарал тавин дэмжин ажиллах хүсэлтийг тавьсан бөгөөд цаашид улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд уг төслийг амжилттай хэрэгжүүлэх талаас дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Цаашдаа хоёр талт хамтын ажиллагааны хүрээнд үнэ цэнэтэй Монгол улс руу чиглэсэн олон ажлууд хийгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Дашрамд КОЙКА-гийн үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойн баярын өдөр өнөөдөр тохиож байгаатай холбогдуулан та бүхэнд баярын мэндийг хүргэж ажлын өндөр амжилтыг хүсье...

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn