Иргэн та Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг бууруулах тухай хуулийн төсөлд саналаа өгөөрэй
Дэлхий нийтээр Ковид-19 цар тахал дэгдэн Эдийн засаг хумигдаж, иргэдийн орлого буурч байгаа энэ цаг үед ажлын байрыг тогтвортой хадгалах зорилгоор Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, Ж.Батжаргал, Д.Батлут, Д.Ганболд, Н.Наранбаатар, Ц.Сандаг-Очир, Х.Болорчулуун нар хамтран боловсруулж Монгол Улсын Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн.
Уг хуулийн төсөлд ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хэмжээг 12.7 хувь гэснийг 11.7, даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийг 12.5 хувь гэснийг 11.5 гэж өөрчлөхөд даатгуулагчийн орлого дунджаар 10 орчим хувиар өсөж, аж ахуйн нэгжид очих дарамт ихээхэн багасахаар байна. Ингэснээр аж ахуйн нэгжүүд ажлын байраа хадгалах улмаар нэмэгдүүлэн тэр хэмжээгээр ажиллагсдын амьдрал дээшлэх юм.
Хуулийн дагуу Монгол Улсын Засгийн газраас санал авч, Монгол Улсын Их Хурлын даргад даруй өргөн барих тул та энд дарж хуулийн төсөлд саналаа тусгаарай.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn