ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ ХҮСЭЛТИЙГ ИХ ӨГӨГДӨЛД ТУЛГУУРЛАН ЦАХИМААР АВАХ БОЛОМЖ БҮРДҮҮЛНЭ
2024.11.06

ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ ХҮСЭЛТИЙГ ИХ ӨГӨГДӨЛД ТУЛГУУРЛАН ЦАХИМААР АВАХ БОЛОМЖ БҮРДҮҮЛНЭ

Нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөтгөж, нийгмийн даатгалын үйлчилгээг даатгуулагчийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн, их өгөгдөлд тулгуурлан, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран цахимаар авах боломжийг бүрдүүлэх зорилгоор салбар дундын Ажлын хэсэг байгуулагдсан.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Архивын ерөнхий газартай нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тогтооход шаардлагатай архивын мэдээллийг цахимаар солилцох, шалгах нөхцөлийг бүрдүүлэх талаар санал солилцлоо.

Мөн нийгмийн даатгалын сангаас олгодог хөдөлмөрийн чадвар алдсаны, ердийн болон олон хүүхэдтэй эхийн нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг цахимаар авах боломжийг бүрдүүлэхэд хамтран ажиллахаар тохиров.

2024 оны есдүгээр сарын байдлаар нийгмийн даатгалын сангаас 482.3 мянган хүн тэтгэвэр авч байна. Үүнээс өндөр насны тэтгэвэр авагч 399.2 мянга, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авагч 62.9 мянга, тэжээгчээ алдсаны тэтгэвэр авагч 20.1 мянган хүн байдаг.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан