2024.11.08
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГ НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД БОЛГОХ БОЛОМЖ БҮРДҮҮЛЭХ ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА
Нийгмийн даатгалын санг нээлттэй, ил тод болгох боломж бүрдүүлэх олон нийтийн хяналтын зөвлөл байгуулагдлаа. Тухайлбал, нийгмийн даатгалын үндэсний хороо хуралдаж, дараах шийдвэрийг гаргав.
Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс 300 тэрбум төгрөгийг Засгийн газрын үнэт цаас хэлбэрээр гаргахаар шийдвэрлэв. Анх удаа Мэргэжлийн үндэсний хороо, Олон нийтийн хяналтын зөвлөлийг албан ёсоор байгуулж, нийгмийн даатгалын мөнгөн хөрөнгийг даатгуулагчдад ИЛ ТОД болгох боломж бүрдлээ.
Мөн Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалыг урьдчилан сэргийлэх, нөхөн олговор олгох, богино хугацаанд нөхөн сэргээх үндсийг тавилаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан