Газар хөдлөлтийг урьдчилан мэдээлэх станцуудыг нэмж байгуулна
2021.04.15

Газар хөдлөлтийг урьдчилан мэдээлэх станцуудыг нэмж байгуулна

Газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж байгаатай холбогдуулан урьдчилан мэдээлэх, амжиж анхааруулах шинэ станц байгуулах чиглэлээр судалгаа, тооцоолол хийхийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Одон орон, геофизикийн хүрээлэнгийн удирдлагуудад үүрэг болгов.

Газар хөдлөлтийн идэвхжилтийг нарийвчлан тогтоох нүүдлийн станц байгуулах болон хүчтэй газар хөдлөлтийг амжиж анхааруулах системийг сайжруулах туршилтын үр дүнгийн талаар Одон орон геофизикийн хүрээлэн дэлгэрэнгүй танилцууллаа. Газар хөдлөлтийн зарлан мэдээлэх төвийн цагийн сервер жилийн өмнөөс доголдож эхэлсэн учир дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Шадар сайдын шийдвэрийн дагуу газар чичирхийллийн хурдатгалыг бичигч 10 акселлерометрийн станцын тоног төхөөрөмж худалдан авахаар бэлтгэж байна. Дорнод аймгийн Халхгол, Матад суманд газар хөдлөлтийн идэвхжилт ажиглагдаж байгаа учир хээрийн судалгааг эхлүүлж, газар хөдлөлтийг бүртгэх, урьдчилан зарлан мэдээлэх станц суурилуулах юм гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.