Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Японы Эзэн хаан Нарүхитод бараалхав
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхитод Олимпын нээлтэд оролцож буй хүндэт зочдын хамт бараалхав.
Тэрээр, Олимпын наадмын нээлтийг албан ёсоор тунхаглаж буй Цог жавхлант эзэн хаанд гүн хүндэтгэл илэрхийлж баяр хүргэв. Мөн “Хэйсэй”-гийн он жилүүдэд цэцэглэн хөгжсөн манай хоёр орны Стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа “Рэйва”-гийн шинэ эринд улам батажна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Холбоотой мэдээ
2024.11.20
2024.11.19
2024.11.15