2021.09.29
“Шинжлэх ухаан, технологийн салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол батлагдлаа
БШУ-ны сайд Л. Энх-Амгалан бүх эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд ажиллаж, судалгаа хөгжүүлэлтийн ажлын нөхцөл байдалтай газар дээр танилцан, тус салбарт цаашид хийгдэх шинэчлэлийг эхлүүлж байгаа билээ.
- Эрдэм шинжилгээний байгууллагуудын судалгааны үндсэн чиглэлийг тогтоож үр дүн, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх
- Салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх
- ШУТСангийн зохион байгуулалт, менежментийг сайжруулах
- ШУТҮЗ-ийн үйл ажиллагааг идэвхжүүлэх
- Судалгааны лабораториудын менежмент зохион байгуулалтын эрх зүйн шинэ орчин бүрдүүлж, хэрэгжилтийг хангах
- Салбарын хүний нөөцийг чадавхжуулах, бэлтгэх, давтан бэлтгэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх зэрэг салбарт тулгамдаж буй шинэчлэлийг хийх боломж ийнхүү бүрдэж байна.