Дарханы гэрэлтүүлгийн ажил явагдана
2021.11.17

Дарханы гэрэлтүүлгийн ажил явагдана

УИХ-ын намрын чуулганаар МУ-ын 2022 оны Төсвийн тухай хууль эцэслэн батлагдаж, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б. Жавхлан, УИХ-ын гишүүн, АБГББХ-ны дарга Б. Баттөмөр нартайгаа хамтран тус хуульд Дархан -Уул аймагт хэрэгжүүлэх 51 бүтээн байгуулалт, төслийг багтаан ажилласан 

УИХ-ын гишүүн Г.Дамдинням Гудамжны гэрэлтүүлгийг сайжруулах ажлыг энэ оноос эхлүүлсэн. Шилжин суурьшигсдын тоо жилээс жилд нэмэгдэж, гэр хороолол хаяагаа тэлсээр байна. Хотын төв болон гэр хорооллын гудамж, талбайн гэрэлтүүлгийг нэмэгдүүлэхээр улсын төсөвт тусгалаа. Дархан хот маань хүн амьдрахад хамгийн таатай, гэрэл гэгээтэй, цэвэр цэмцгэр хот байх болно.

хэмээн бичсэн байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn