Б.Баярсайхан: Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгт дулаан тасарсан нь улсын төсвийн хөрөнгөөр чанаргүй барилга барьдаг нэг жишээ мөн
2021.11.24

Б.Баярсайхан: Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгт дулаан тасарсан нь улсын төсвийн хөрөнгөөр чанаргүй барилга барьдаг нэг жишээ мөн

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан,Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгт дулаан тасарсан талаар аймгийн засаг Д.Түвшинжаргалтай яагаад ийм асуудал гарав, маш яаралтай арга хэмжээ авах талаар ярьлаа. Халаалтын зууханд доголдол гарсан, засахаар шуурхайлан ажиллаж байгаа юм байна.

Төрөх тасгийн барилга 2013-2014 онд ашиглалтад орсон шинэд тооцогдох барилга ч орсон цагаасаа эхлээд дулаан алдагдал ихтэй, нилээдгүй асуудлуудтай тулгарчээ. Ажил гүйцэтгэсэн компани засаж жигдрүүлэх 1 жилийн хугацаандаа ирж засвар үйлчилгээ хийсэн ч дулаан алдагдал буураагүй байна. Гишүүний байнга ярьж байгаа Завхан аймагт улсын төсвийн хөрөнгөөр чанаргүй барилга барьдаг нэг жишээ энэ гэдгийг онцолжээ.

Мөн дараагийн асуудал нь Улиастай суманд төвлөрсөн дулааны цахилгаан станц байдаггүй ба одоогийн байдлаар төсөвт байгууллагуудыг халааж байгаа хувийн 11 уурын зуух байна. Төрөх тасгийг халааж байгаа уурын зууханд доголдол үүсч ээжүүд маань хүйтэнд тухгүйтэж гам алдаж байна. Иймд нэг талаас дулаан алдагдалтай барилга нөгөө талаас төвлөрсөн дулааны системгүйгээс болж өнөөдрийн байдал үүсч байна.

Завхан аймгаас сонгогдсон гишүүний хувьд удаа дараа чанаргүй барилгын асуудлыг гаргаж ирж, ярьж байгаа. Харин энэ удаад Эрчим хүчний сайдад хандаж БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр 10 аймагт баригдахаар болсон "Дулааны цахилгаан станц"-тай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүний асуулгыг хүргүүлэх болно.

гэдгээ илэрхийлжээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn