"Төмс хүнсний ногооны өрхийн тариалан, мини хүлэмж байгуулах нь" сургалтад хамрагдаарай
Азийн сантай хамтран БЗД-ийн ЖДҮ-г дэмжих төв дээр бизнес эрхлэгчдэд зориулсан чадвахжуулах сургалтуудыг зохион байгуулж эхэлсэн билээ.
Энэхүү ажлын хүрээнд /2022.04.12/-ны өдөр "Дижитал Маркетинг" сургалтыг Голомт банкны дижитал маркетинг хариуцсан менежер Х.Аюуш удирдан явуулж бизнес эрхлэгчдэд тулгамдаж байгаа асуудалд зөвлөгөө өглөө.
Мөн түүнчлэн /2022.04.19/-нд "Хүний нөөцийн менежмент" сургалтыг МҮХАҮТ-ийн С.Зулцэцэг багш удирдлаа. Тухайн сургалтаар хүний нөөцийг зөв зохистой удирдан зохион байгуулах, бүтээмжээ өсгөх, бизнесийг амжилтад хүргэхэд шаардлагатай ур чадваруудыг бий болгох, зөв соёлыг түгээн дэлгэрүүлэх талаар бизнес эрхлэгчидтэй нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн.
Уг бизнес эрхлэгчдэд зориулсан цуврал сургалтад одоогоор нийт нийт 45 ЖДҮ бизнес эрхлэгчид хамрагдлаа. 3 дахь сургалтаар "Төмс хүнсний ногооны өрхийн тариалан, мини хүлэмж байгуулах нь" сэдвийн хүрээнд энэ сарын 27, 28-ны өдрүүдэд хийхээр төлөвлөж байгааг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа онцолж, БЗД-ийн ЖДҮ бизнес эрхлэгчдийг тухайн сургалтад идэвхтэй хамрагдахыг уриаллаа.