2022.07.07

Монгол улсын их хурлын 2022 оны хаврын ээлжит чуулган өндөрлөлөө

Хаврын чуулганы хугацаанд хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд Дотоодын зах зээлд худалдаалагдаж байгаа эмийн чанар, үйлчлэлийн нөлөөг тогтоохын тулд "Хүний эмийн чанарын асуудлаар Хянан шалгах түр хороо" байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьж, Хянан шалгах түр хороог ахалж ажиллахаар боллоо.

 
Түүнчлэн ажлын хэсгийг ахалж батлуулсан цахим хөгжлийг дэмжих Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуулиуд 2022 оны 05 дугаар сарын 01-нээс хэрэгжиж эхэллээ.

Мөн Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжүүлж буй “Учралын цаг-Урагшлах цаг” хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд “Кембриджийн хөтөлбөрийн заах арга зүйч багш бэлтгэх хөтөлбөр, ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдын дунд U-90 English speaking club, тэтгэлэгт төсөл, Залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өдөрлөг зэрэг хэд хэдэн төсөл, хөтөлбөрүүдийг зохион байгуулж иргэдтэйгээ эргэх холбоотойгоор ажиллаа.

 
Та бүхэн хаврын чуулганы хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын цахим тайлантай танилцана уу.