2022.06.21

"Эв нэгдлээр манлайлъя" нэгдсэн зөвлөгөөн боллоо

Монголын залуучуудын холбоо /МЗХ/-ны 21 аймаг, Улаанбаатар хотын есөн дүүрэг, хороодын төлөөлөл буюу нийт 51 салбар холбоодын удирдлагууд оролцсон "Эв нэгдлээр манлайлъя" нэгдсэн зөвлөгөөн өнгөрсөн бямба гарагт боллоо. Тус зөвлөгөөнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар оролцож, залуучуудын төлөөлөлтэй уулзсан юм.