УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин мэндчилгээ дэвшүүллээ
2022.07.28

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин мэндчилгээ дэвшүүллээ

“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн хошой одонт” Дорноговьчууд та бүхэндээ арвин баялаг түүхт 90, 91 жилийн ойн баяр мэндийг дэвшүүлье.

Их түүхийг бүтээж нутаг орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын төлөө бүхий л амьдрал, зүрх сэтгэл, хөлс хүчээ зориулсан ахмад үеийнхээ алдар гавьяаг бахархан дурсаж, гүн хүндэтгэл илэрхийлэн нутгийн зон олныхоо өмнөөс мэхийн ёслоё.

Манай аймгийн хувьд хүний хөгжилд тулгуурлан нийгэм эдийн засгийг эрчимтэй хөгжүүлж, хүн амын амьдралын түвшинг тууштай дээшлүүлэн, төмөр зам, босоо тэнхлэгийн авто замаар холбогдон өндөр технологид суурилсан, улмаар дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай, боловсруулах үйлдвэрлэлийг тэргүүлэх чиглэлээр хөгжүүлж байгаа эдийн засаг нь солонгорсон төвийн бүсийн хөгжлийн тулгуур аймаг билээ.

Дорноговь аймаг маань түүчээлсэн амжилтандаа тулгуурлан Монгол улсын стратегийн хөгжлийн нэгэн төв болно гэдэгт итгэлтэй байна.

Эдийн засаг нь солонгорон хөгжсөн, их түүхийн эзэд Дорноговь аймгийн маань хөгжил цэцэглэлт улам мандан бадрахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.