С.Бямбацогт: Авлига хүнд сурталтай тэмцэх чиглэлд гол анхаарлаа хандуулан ажиллах болно
2022.09.01

С.Бямбацогт: Авлига хүнд сурталтай тэмцэх чиглэлд гол анхаарлаа хандуулан ажиллах болно

УИХ-ын гишүүн С.Бямбацогт Зам тээвэр, хөгжлийн сайдаар томилогдсон билээ.

Тэрээр Улсын их хуралд тангарагаа өргөж, тамгаа гардан ажлаа хүлээн авлаа.

Их үүрэг хариуцлага, их итгэл хүлээлт, их ачаа ирж байгааг ойлгож байна гэдгийг онцолсон юм.

Эхний ээлжинд:

  1. Дарханы замыг ашиглалтад оруулах ажлыг хурдавчлах
  2. Шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг яаравчлах
  3. Чингэлэг тээвэр, ачаа эргэлтийн гацаа түгжээг арилгах
  4. Агаарын тээврийг либералчлах
"Авлига хүнд сурталтай тэмцэх чиглэлд гол анхаарлаа хандуулан ажиллах болно" гэв.