ШШГЕГ-ын харьяа нээлттэй, хаалттай 407 дугаар ангийн албан хаагчдад сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулав
ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, хууль зүйн доктор Я.Цэлмэн “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа”-ны талаар танилцуулга хийж, алба хаагчдын ажиллах нөхцөл, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх боломжийн талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны хүрээнд ШШГЕГ-ын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай ангийн алба хаагчдад “Хууль, олон улсын гэрээнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцаа, ялгаварлан гадуурхалтаас ангид байх хүний эрх тусгагдсан нь” сэдвээр сургалт зохион байгууллаа.
Хорих ангийн нөхцөл байдалтай танилцаж, хоригдож байгаа иргэдээс гаргасан зарим санал, хүсэлтийг хорих ангийн удирдлагатай хамтран шийдвэрлэхээр ажиллаж байна.
Холбоотой мэдээ
2024.10.27
2024.09.27
2024.09.27