2023.01.31
Эмч, эмнэлгийн ажилчдын эрхийг хамгаалахыг шаардацгаая!
Тэргүүн эгнээнд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнууд олноороо халдварт өртөж, илүү цагийн хөлсөө бүрэн аваагүй, ажлын таатай нөхцөлөөр хангагдаагүй, бухимдсан иргэдэд хэл амаар доромжлуулах, бие махбодын халдлагад өртөх болон үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө анхан, дунд шатны удирдлагуудын дарамт дор ажиллаж байгаа тухай гомдол бидэнд ирсээр байна.
Монголын Эмнести Интернэшнл 2020 онд Эрүүл мэндийн яаманд албан бичиг хүргүүлж, галын шугамд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудын эрхийг хамгаалах талаар цогц зөвлөмж өгсөн юм.
Үүнд:
- Шаардлагатай нөөц, хүн хүч, тоног төхөөрөмжөөр яаралтай хангах
- Хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрдүүлж, нэг удаагийн хамгаалах хэрэгслээр хангах
- Сургалт, сэтгэл зүйн туслалцаа дэмжлэг үзүүлэх
- Ажилтнуудад хүүхэд, ахмад настнаа асрахад нь дэмжлэг үзүүлэх
- Халдвар авсан, нас барсан ажилтнуудын гэр бүлд дэмжлэг үзүүлэх
- Ажил үүргээ гүйцэтгэхтэй нь холбоотой гутаан доромжлох, тэдний эсрэг үйлдсэн аливаа халдлага, хүчирхийллийн талаарх гомдлыг нэн даруй шалгах.
- Дээрх шаардлагыг бүрэн цогц, тууштай хэрэгжүүлэхийг эрх баригчдаас шаардацгаая.
- Эмч, эмнэлгийн ажилтнуудыг хамгаалахгүйгээр бид Ковид-19 цар тахлаас хамгаалагдаж чадахгүй.
"Цар тахал ба Хүний эрх" шог зургийн үзэсгэлэнгийн бүтээлээс