2023.02.08
Шоглох, Дээрэлхэх, Дарамтлах нь хүний эрхийн зөрчил!
Олон хүүхдийн хувьд сургуулийн орчин нь ялгаварлан гадуурхалт, доромжлол, дарамтад өртдөг таагүй газар болж хувирсан байдаг. Үе тэнгийнхний дарамт ганц сургуулиар хязгаарлагдахгүй цахим орчинд газар авсан.
Хүүхдүүд бие биеэ санамсаргүй байдлаар шоглож, дээрэлхдэг ба үүнийгээ хүний нэр төр, эрхэм чанарт халдаж буй буруу үйлдэл гэж ухамсарладаггүй.
Монголын Эмнести Интернэшнл хүний эрхийн боловсролыг түгээх ажлынхаа хүрээнд үе тэнгийн шоглох, дээрэлхэх, дарамтлахын эсрэг "Нөхөрсөг жаалууд" сургалтыг ерөнхий боловсролын сурагчдын дунд зохион байгуулдаг билээ. Сургалтаар хүнийг хүндлэх, үе тэнгийнхэнтэйгээ нөхөрсөг харилцах, хүүхдийн эрх, хүний эрхийн тухай ойлголтыг заадаг. Бид сурагчдын насны онцлогт тохирсон 5 төрлийн модуль боловсруулсан бөгөөд туршлагатай үе тэнгийн сургагч багш нар уг сургалтыг заадгаараа онцлогтой.
Та хүүхдийнхээ анги танхим, сургуулийн орчныг шоглож, дээрэлхдэггүй, аюулгүй байгаасай гэж хүсэж байна уу?
Тэгвэл бидэнтэй холбогдож хүүхдийнхээ ангид "Нөхөрсөг жаалууд" сургалтыг заалгаарай. Холбогдох утас: 70004705