ФОТО: Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлье!
2023.02.15

ФОТО: Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлье!

Хавар, намрын улиралд гэр байшингийн гадаад, дотоод орчны температурын зөрүү багасч яндангийн таталт муудан угаарын хийн эрсдэл үүсэх нөхцөл бүрддэг. Иймд иргэд та бүхэн мэргэжлийн байгууллагийн зөвлөмжийг хэрэгжүүлж:

  • Яндангаа хөөлөх
  • Гэр, байшингаа дулаалах
  • Угаарын хийн мэдрэгч төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангаж, зайг солих
  • Яндангийн сойлтыг хаахгүй байх
  • Пийшин, зуухныхаа бүрэн байдлыг хангаж хайртай дотны хүмүүсээ угаарын хийн эрсдэлээс сэргийлээрэй.

Угаарын хийн эрсдэлээс сэргийлж, иргэн бүр анхаарал болгоомжтой байж, энхрий бяцхан үрсээ харгалзах хүнгүйгээр үлдээхгүй байхыг уриалж байна!

Угаарын хий мэдрэгчийг хэрхэн ашиглах вэ?

  • Төхөөрөмжийн сав, баглааг задалсны дараа батарейг хийж, мэдрэгч өөрөө өөрийгөө шалгаж дуусах хүртэл хүлээнэ.
  • Асаах үед угаарын хий мэдрэгч нь дуугарч, улаан гэрэл нэг удаа анивчина.

Угаарын хий мэдрэгч нь ямар тохиолдолд дуугарах вэ?

  • Дохиолол дуугарсан үед "Reset" товчийг даран унтраана.
  • Унтраасны дараа угаарын хий өндөр байвал дахин дуугарна.
  • Угаарын хийн хэмжээ 70ррm-200ppm хооронд байвал 5 орчим минутын дараа дахин дуугарна.
  • Угаарын хийн хэмжээ 200ppm-ээс их байвал удалгүй дахин дуугарна. Энэ нь угаарын хий аюултай төвшинд хүрснийг илтгэнэ.