2023.03.12
Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүд бүрдлээ
ХЭҮК-ын дэргэдэх Хүний эрх хамгаалагчийн хорооны хоёрдугаар хуралдаан /2023.03.10/-ний өдөр зохион байгуулагдлаа.
Тус хуралдааны үеэр Хүний эрх хамгаалагчийн хорооны шинээр томилогдсон гишүүд Ц.Оюунбаатар, Э.Сундуй нарт ХЭҮК-ын дарга Ж.Хунан Хорооны гишүүний үнэмлэхийг гардуулж, ажлын амжилт хүслээ. Тус хороо нь бүрэлдэхүүн нь Хорооны даргаас гадна 6 гишүүнтэй байхаар Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулсан.
Хорооны гишүүн Ц.Оюунбаатар, Э.Сундуй нар томилогдсоноор тус хорооны бүрэлдэхүүн бүрдэж, хүний эрх хамгаалагчтай холбоотой гомдол, мэдээллийг хүлээн авч, дүгнэлт гаргах боломж болж байгаа юм.